Та юуг мэдээлэхийг хүсэж байна вэ?

Энэ юу вэ?

Дэлхийн хаана ч байсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зургийг нийтэлсэн тухай мэдээллийг бид хүлээн авна.

Үүнд эротик нийтлэл; хүүхдээр садар самуун хүслээ хангуулж буй; хүүхдүүдийг эсвэл хүүхдийг насанд хүрэгчтэй бэлгийн харьцаанд оруулахаар завдсан буюу оруулсан; тамлан зовоосон юм уу амьтантай бэлгийн харилцаанд оруулсан зэргийг харуулсан зураг орно.

Бусад мэдээлэл

  • WF монгол мэдээлэх порталыг Харилцаа Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Интернет Ажиглалтын Сангийн (IWF) хооронд байгуулсан гэрээний дагуу эрх бүхий байгууллагад хүргэх мэдээлэл гэж хүлээн зөвшөөрнө.
  • Холбогдох хуулийн мэдээлэл.

Та уг агуулгыг хаана харсан бэ?

Вэб сайтын мэдээлэл

Вэб сайтыг бүрэн шалгахын тулд бидэнд бүрэн URL хаяг нь шаардлагатай. Жишээ нь: http://www.iwf.org.uk/what-we-do, www.iwf.org.uk/what-we-do or iwf.org.uk/what-we-do. Уг хаяг хуудасны дээд талд харагдана.

Хэрэв танд бидэнд тус болох мэдээлэл, тухайлбал таны мэдээлж буй агуулга томоохон вэб сайтад байрлаж байгаа, уг мэдээлэлд хандахын тулд нэвтрэх нэр, нууц үг шаардлагатай бол тэдгээрийг тайлбарын нүдэнд бичнэ үү.

Хэрэв та ахин өөр вэб сайтыг мэдээлэхийг хүсвэл тусад нь мэдээлэл илгээнэ үү. Тайлбарыг нүдэнд вэб холбоосыг бүү бич, учир нь энд бичсэн бол бид шалгахгүй.

Баярлалаа

Цахим шуудангийн мэдээлэл

Доор илгээсэн спам цахим шууданг аль хэдийн бидэнд мэдээлсэн бөгөөд тэдгээрийг дахин мэдээлэх хэрэггүй тул шуудангийн хайрцгаасаа устгаад, вэб хөтчийг хааж, мэдээллийг төгсгөнө үү.

  • Porno with 3 **
  • Here you can download the ** and... ** **
  • Here you can download the **** lorem
  • ** **, and real **** on the streets
  • Download the ** and** **!!! and real ****
  • Porno with **, Here you can download the ** and...
  • Here you can download the **** lorem ** **, and real

Хэрэв таны мэдээлэхийг хүсэж буй цахим шуудангийн хаяг дээр байхгүй бол дараагийн алхамд шилж.

Цахим шуудангийн мэдээлэл

Спам хаягийг мэдээлэхийн тулд бидэнд тухайн цахим захидалд агуулагдаж буй холбоос / вэб хаяг хэрэгтэй.

Вэб хаяг дараах хэлбэртэй байдаг: http://www.iwf.org.uk or www.iwf.org.uk.

Танд вэб хаягийг олоход тусламж хэрэгтэй байвал бусдын тусламжийг авах юм уу цахим шуудангийн үйлчилгээний тусламжийг ашиглана уу.

Хэрэв та яаж хийхийг мэдэхгүй байгаа бол уг цахим захидлыг [email protected] руу илгээнэ үү.

Usenet / Мэдээний бүлгийн мэдээлэл

Мэдээний бүлэг гэдэг нь тусгай сэдвээр хэлэлцдэг мэдээний самбар маягийн хэлэлцүүлгийн орчин юм. Мэдээний бүлэгт Usenet үйлчилгээгээр дамжуулан оролцдог бөгөөд өнөө цагт түгээмэл ашиглаж буй дэлхий дахины вэб дээрх Интернет хэлэлцүүлгээс шуурхай тархдаг. Гэсэн хэдий ч зарим мэдээний бүлэг ашиглагдсан хэвээр, зураг/видео файл дамжуулсаар байна.

Мэдээний бүлэг доторх зураг/нийтлэлийн тухай мэдээлэх үед холбогдох бүхий л мэдээллийг дараах маягаар оруулна уу. Жишээ нь:

  • Бүлгийн нэр - alt.binaries.example.example
  • Нийтлэлийн зохиогч - [email protected]:
  • Нийтлэлийн сэдэв (гарчиг) - зургийн цуглуулга:
  • Өгүүлэл - [email protected]:
  • Огноо - 01/01/2013:
  • Мэдээний агентлаг - examplefeed:

Тайлбар нүдэнд холбоотой байж болох бусад мэдээллийг нэмнэ үү.

Хэрэв таны мэдээлэл нийтэд зориулагдсан вэб сайтад байрлаагүй бол бид ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй боловч, цагдаагийн байгууллагад хандаж болно.

Хэрэв таны мэдээлэл дараах асуудлын аль нэгд хамаарч байгаа бол та харьяа газрынхаа цагдаагийн байгууллага юм уу хүүхэд хамгаалах байгууллагад хандана уу.

  1. Та хүүхдийг хүчирхийллийн хохирогч гэж сэжиглэсэн
  2. Та хүүхдийг хүчирхийллийн хохирогч гэж сэжиглэсэн
  3. Чаатын сайтуудаар зөвхөн бичгийн хэлбэрээр харилцсан бөгөөд зураг байхгүй
  4. Peer-To-Peer файл дамжуулах программ хангамж эсвэл торрент үйлчилгээ хэрэглэн дамжуулсан

Нэрээ нууцалмаар байна уу?

Бид таны харилцах хаягийн мэдээллийг чандлан нууцална.

Хэрэв та нэрээ бүрэн нууцлахыг хүссэн ч болно.

Гэвч та өөрийн өгсөн мэдээллийн мөрийн дагуу ямар арга хэмжээ авсныг мэдэхийг хүсвэл тантай холбоо барихын тулд бидэнд таны цахим шуудангийн хаяг хэрэгтэй бөгөөд танд үл давтагдах лавлах дугаар бүхий цахим захидал илгээж болно.

Та ийм замаар өөрийн мэдээллийн мөрөөр бидэнтэй холбоо тогтоож болох тул танаас нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол бид тантай холбоо барих болно.

Таны мэдээлэл

  • Хэрэв та өөрийн мэдээллийг илгээвэл танаас нэмэлт мэдээлэл авах хэрэгтэй тохиолдолд IWF мэдээллийн санд 3 сар хадгална.
  • Дараа нь тухайн мэдээллийг Мэдээлэл хамгаалах тогтоолын дагуу устгана.
  • Таны хувийн мэдээллийг таны бичгээр өгсөн зөвшөөрөлгүй бол гуравдагч этгээдэд задруулахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Гэвч ховор тохиолдолд биднээс цагдаагийн болон хууль сахиулах байгууллагад мөрдөн шалгах ажиллагаанд нь зориулан таны мэдээллийг өгөх шаардлага тулгардаг, үүнийг үл биелүүлбээс хүүхэд болон хүний амь насанд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй. Ийм тохиолдолд бид олон нийтийн ашиг сонирхол эсвэл хууль ёсны ашиг сонирхлын дагуу хүүхдийн хүчирхийллийн тухай материалыг тараахаас сэргийлж таны мэдээллийг илчлэхийг илүүд үзнэ.

Хэрэв таны өгсөн мэдээлэл дээрхийн алийг ч агуулаагүй бол харьяа газрынхаа цагдаагийн байгууллагад хандана уу.